Бүтээгчдэд
Дагагчид чинь бэлэн. Гар ажиллагаа нь л таныг залхаана.
Хаалттай группээ өдөр бүр гараар удирдах шаардлагагүй. Төлбөр цуглуулах, хандалт нээх, хаах, сунгалт сануулах — бүгдийг Дэмждэгшүү хийнэ.
Гишүүнчлэлийн загвар дэлхийд аль хэдийн батлагдсан. Зөвхөн 2025 онд подкаст хийдэг бүтээгчид Patreon дээр 629 сая ам.доллар олсон байна.
Гэхдээ Patreon Монголд тохирохгүй: таны дэмжигчид олон улсын картгүй бол төлж чадахгүй, орлого ам.доллараар ирж, eBarimt гарахгүй. Дэмждэгшүү бол яг үүнийг Монголд зориулж хийсэн шийдэл.
Дэмжигчдээ нэг дор цуглуул
Сэтгэгдэл бичдэг, тогтмол дагадаг хүмүүс тань хаана байгааг та мэднэ. Тэднийг нэг дор цуглуулж, хэн идэвхтэй байгааг үргэлж хараарай.
Алгоритм, ивээн тэтгэгчээс хамаарахгүй
Нийтлэл тань хэдэн хүнд хүрэхийг Facebook шийддэг. Энд таны дэмжигч бүр таны бүх контентыг харна. Дэмжигчид тань өөрсдөө ивээн тэтгэгч тань болно.
Эцсийн бүтээлээс илүүг хуваалц
Бэлтгэл, ноорог, хийх явц, хаалттай уулзалт. Дэмжигчид тань зөвхөн эцсийн үр дүнгээс илүүг хүсдэг.
Discord эрх автоматаар
Дэмжигч болмогц Discord дээрх эрх нь өөрөө нэмэгдэнэ. Хугацаа дуусахад өөрөө хасагдана. Та гараар нэмж, хасах шаардлагагүй.
Орлогын шинэ суваг
Сар бүрийн тогтмол орлого. Дэмжигч тань qPay-ээр төлж, танд төгрөгөөр, өөрийн банкны дансанд шилжинэ. eBarimt автоматаар гарна.
Ижил ажил. Хоёр өөр арга.
Та үүнийг олон жил гараар хийсэн. 10 гишүүнтэй бол асуудалгүй. 100 гишүүнтэй бол өдрийн ажил.
Гишүүн олшрох тусам ачаа нэмэгдэнэ
Гараар удирдахад гишүүн бүр тань дээр цаг нэмнэ. Автоматжуулбал нэмэгдэхгүй.
Дэмжигчид тань төлж чадна
Банкны аппаа нээгээд нэг товшилтоор. Олон улсын карт, гадаад валют шаардлагагүй.
- 1Түвшин сонгоно
Дэмжигч таны хуудсан дээрээс сонголтоо хийнэ.
- 2Банкны аппаа сонгоно
Хаан, Голомт, ХХБ, Төрийн банк — нэг товшилт.
- 3Аппдаа баталгаажуулна
Дүн, хүлээн авагч бэлэн бичигдсэн байна.
- 4Хандалт тэр дороо
Хаалттай контент шууд нээгдэнэ.
Ямар ч төрлийн контент байсан
Жишээ түвшнүүд. Нэр, үнэ, агуулгыг та өөрөө шийднэ.
Урьдчилан үзэх, тайлбар, дэлгэцийн ард.
Зөвхөн дэмжигчдэд зориулсан бичлэгүүд.
Discord-ийн хаалттай суваг, асуулт хариулт.
Зар сурталчилгаагүй, эрт нэвтрэх.
Зөвхөн дэмжигчдэд зориулсан ангиуд.
Сэдэв санал болгох, шууд оролцох.
Шинэ бүтээлийг эрт сонсох.
Бэлтгэлийн бичлэг, demo хувилбарууд.
Хаалттай тоглолт, шууд харилцаа.
Шинэ бүтээл, өндөр чанарын зураг.
Ноорог, алхам алхмаар хийх явц.
Заавар, файл, асуулт хариулт.
Хичээлийн материал, дасгал.
Долоо хоног бүрийн шууд хичээл.
Хувийн зөвлөгөө, ажлын шалгалт.
Discord эрх, чат дээрх тэмдэг.
Хамтарсан тоглоомын үдэш.
Хаалттай суваг, шууд харилцаа.
Хуулийн дагуу, eBarimt автоматаар
Төлбөр бүрийн eBarimt баримт автоматаар үүсч, дэмжигчид тань имэйлээр очно. Танд орлого төгрөгөөр, өөрийн банкны дансанд шилжинэ — тусдаа гадаад данс нээж, хөтлөх шаардлагагүй.
Та бүтээлээ хийж, Дэмждэгшүү үлдсэнийг нь зохицуулна.
Үнэгүй эхэлнэ. Орлого орсон үед л шимтгэл авна.