
Тоглоомын ертөнцөд тавтай морилно уу! Би долоо хоног бүр стрим хийж, тоглоомын тойм, заавар бэлддэг. Дэмжигчид маань онцгой стрим, тоглоомын шөнийн арга хэмжээ, мөн олон нийтэд түгээхээс өмнөх контентыг хамгийн түрүүнд үзэх болно.

Secret Hitler night туршилт
2026 оны 9-р сарын 26 · Ember Tales Lounge, Хан-Уул дүүрэг
Хаягийг тасалбар авсны дараа харуулна.
За сайн байцгаана уу манайхаан. Дэмждэгшүү дээр эвент оруулах, тасалбар борлуулах боломжийг шинээр нэмж оруулаад, тэрэндээ өөрөө туршилт хийж үзэж байна аа. Гэхдээ энэ бол жинхэнэ эвент шүү хэхэ. Бүгдээрээ нэг орой сууж жаахан Secret Hitler тоголцгооё. Дээд хязгаар нь 10-н хүн л тоглодог болхоор энэ удаад зөвхөн 9-н хүний лимиттэйгээр тохирууллаа. Маш их оролцоо, аман яриа хэрэгтэй тоглоом тул та бүхэн энийг бас бодолцоорой. Учиргүй хатуу дүрэм байхгүй, гэхдээ айхтар их алкоголийн төрлийн ундаа уухгүй байхыг хүсье. Бүгдээрээ цагтаа ирээд, цагтаа тарцгаах гэж хичээцгээе. Газрын мэдээлэл: https://www.facebook.com/profile.php?id=61588301414670# Газрын зураг: https://maps.app.goo.gl/VbF2uekNum3LqsUe7 Жич: Хэрвээ тоглоомоот тоглох хүмүүсийн тоо бүрдэхгүй бол үйл ажиллагааг цуцалж такс авсан хүмүүсийн мөнгийг эргүүлэн өгөх болно.
